Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хэрэгжих Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит аяны нээлт өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д боллоо.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь Эрүүл мэндийн яам бөгөөд энэхүү кампанит ажлыг “Монгол контент” ХХК, ЦССҮТ, МУЗН зэрэг байгууллагуудын оролцоотойгоор 8 сарын хугацаанд зохион байгуулах юм. Ингэхдээ сайн дурын авлагагүй цусны донорын талаарх сэтгүүл зүйн бүтээлүүдийг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацах юм.
ЦССҮТ-ийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр нээлтийн арга хэмжээний эхэнд хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт бөөр, элэг, ясны чөмөг болон бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ аргууд нэвтэрч, энэ хэрээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс энэхүү аяныг үндэсний хэмжээнд явуулахаар болсон юм” гэв.

Д.Сарантуяа