"Ачтан" эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн ЗДТГ-аас хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүргүүлсэн хамтран ажиллах уриалгыг "Ачтан" эмнэлэг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.
Тус эмнэлэг нь 2001 онд 90 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан анхны хувийн эмнэлэг юм. Өдгөө тус эмнэлэг гурван байранд 300 ортой, 15 тасаг, 46 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, поликлиникийн 15 кабинет, төрөлжсөн мэргэжлээр өдөрт 350-400 иргэнд үйлчилдэг байна. Мөн дүрс оношлогооны тасаг нь рентген, компьютер томограф, өнгөт хэв авиа, уян дуран, зүрхний хэт авиа, тархи зүрхний цахилгаан бичлэгийн кабинетаар өдөр 250-300 хүнд үйлчилж байна.
Төв лаборатори нь Япон, Герман улсын орчин үеийн тоноглолтой клиник, биохими, молекул биологи бактериологи, дотоод шүүрэл, вирус судлал гэсэн 6 чиглэлээр хоногт 150-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай юм. Ийнхүү манай улсын томоохон эмнэлгийн нэг болох "Ачтан" эмнэлгээр тус дүүргийн иргэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдээд байна.

Д.Сарантуяа