БЗД-ийн өрхийн эмнэлэгт бага оврын ачааны автомашин гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, Эрүүл мэндийн нэгдлийн хоёрдугаар амбулатори болон 17, 24 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт аж ахуйн зориулалттай бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө.
Энэ үеэр тэрбээр “Хотын төвөөс алслагдмал байрладаг айл өрхийн хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарал хандуулж байна. Тиймээс нэг дор 50 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай амбулатори эмнэлгийг Баянзүрх дүүргийн захын хорооллын нэг болох 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон” гэдгийг дуулгасан юм.
Тус дүүрэг хүн амын тоогоороо нийслэлд тэргүүлдэг бөгөөд шилжин ирэгсэд ихтэй. Тиймээс өрхийн эмч нарын хувьд яаралтай дуудлага, ахмад, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийг гэрээр нь очиж үзэх, эм тариа, шинжилгээ зөөх зэрэгт автомашин зайлшгүй хэрэгтэй байдаг ч өөрсдийн санхүүжилтээр шийдэх боломжгүй. Тэд гэр хорооллын бартаа саадтай замаар явах боломжтой, шатахуун бага зарцуулдаг, аж ахуйн ажилд ашиглах боломжтой машинаар хангах хүсэлтийг тойргоосоо сонгогдсон төлөөлөгчид тавьжээ. Ийнхүү тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэн өгч буйд тус хорооны өрхийн эмнэлгийнхэн талархаж буйгаа хэллээ.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн санаачилгаар Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тойргийнхоо иргэд сонгогчдын тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, ХСҮТ-тэй хамтран энэ ажлыг зохион байгуулж буйг тэрбээр энэ үеэр хэлж байв.

Ж.Болор