Нийслэлд шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт хангалтгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМГ, НБГ-аас хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалтын нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд боллоо.
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчинд ихэвчлэн бага насны хүүхэд өртөж буй нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5 дугаар байрт жагсчээ. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина зэрэг өвчний суурь болдог.
2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн үнэлгээгээр Нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж буй. Мөн НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан. Энэ дагуу бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд НЭМГ-аас НБГ, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал зуршилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
Хүүхдэд зориулан амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлага боловсруулан хэвлэж ЕБС-ийн бага ангийн багш нар, эцэг эх, асран хамгаалагчаар дамжуулан сурталчилж байна. СХД, БГД, ХУД, БЗД-ийн нийт 79 сургуулийн 1-5 дугаар ангийн 2400 гаруй багш сургалтад хамраад байна. Тэгвэл өнөөдөр энэхүү ээлжит сургалтыг Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш нарт явуулж эхэллээ. Тус сургалтын нээлтэд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.

Ж.Болор