Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-09 16:40:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д. Өнөболд болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.

Энэхүү эмнэлгийг байгуулснаар хүүхдийн орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасхаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болох давуу талтай хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо. Тус эмнэлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Связанные новости