Эрүүл мэндийн сайд түлэгдсэн иргэнийг яаралтай хотруу эмчилгээнд явуулахад туслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-10 13:11:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан тэнхимийн гишүүд орон нутагт ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Связанные новости