Д.Сарангэрэл: Эмч, сувилагчдын цалинг ажлын үр дүнгээр нь үнэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэхийг шаардан удаа дараа жагсаал зохион байгуулан, улмаар ажилт хаялт зарлахаа мэдэгдэж, Сүхбаатарын талбайд тодорхойгүй хугацаагаар суулт зарласан. Цалин нэмэх боломжтой эсэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулав.
-Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар ажиллаж байна вэ?
-Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхээр жагсаал зохион байгуулж, асуудал дэвшүүлж байгааг хүлээн зөвшөөрч байна. Сайдын хувьд 10-аад аймагт ажиллаад ирлээ. Орон нутагт жагсаал болоогүй ч уулзаад ярилцахад цалин амьдралд нь хүрэлцэхгүй, амьдрал хэцүү байгааг ярьж байна. Сувилагч нар гар дээрээ 468 мянга, ахмад сувилагч оны нэмэгдэл гэж тооцоод сард нийт 500 мянган төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сувилагчдын дунд өр зээлгүй хүн алга. Авч буй цалингаа банкны зээлд өгч байна. Тиймээс цалинг нь 5-10 хувиар нэмнэ гэхээсээ илүүтэй Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны бодлоготой холбоотой ажлын үр дүнтэй нь уялдуулж, хийснээр нь үнэлдэг байхыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл зах зээлтэй уялдан хийсэн ажлыг нь үнэлдэг байх юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЭМЯ ажлын хэсэг гарган эрүүл мэндийн салбарын 30 гаруй байгууллагын 2600 хүнийг хамруулан ажлын байрны үнэлгээ судалгаа хийсэн. Ингэхэд мэс засал, нярайн сувилагчдын ажлын ачаалал өндөр, ажлын байрны нөхцөл хүнд байсан. Үүнийг олон улсын стандарттай уялдуулахад тэдний цалинг 7-49 хувь нэмэх шаардлагатай байгаа юм.
-Тийм боломж бий юу. Хэзээнээс тэдний цалинг 7-49 хувь нэмэх вэ?
-ЭМЯ болон Засгийн газар ажил хөдөлмөрт нь тохирсон цалин олгох байр суурьтай байгаа. Яамны зүгээс өөрсдөөс шалтгаалах ажлыг хийсэн. Судалгаа, тооцоо хийж, журмаа гаргалаа. Одоо УИХ-аар 2019 оны төсөвт суулгуулж, эдгээр хийсэн зүйлийг ажил хэрэг болгох ёстой.
-Эмч, сувилагч нар 2019 оныг хүлээхгүй л болов уу. Тэд ажил хаявал яах вэ?
-ЭМЯ энэ асуудлыг зохицуулахын тулд нэг өдөр ч гар хумхиж суугаагүй. Тухайлбал, 30 гаруй эрүүл мэндийн байгууллагыг хамруулсан судалгаанд бүх өрх, дүүрэг, бүсийн оношилгоо эмчилгээний газрыг хамруулсан. Гэхдээ 2019 оны төсөвт мөнгө суулгахыг хүлээх хэцүү байна. Сангийн сайдын гаргасан 47 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллага улсаас авч байгаа төсвөө салбар дотроо ашиглаж болно. Тухайлбал, цахилгаанаас хэмнэсэн мөнгөө тухайн эрүүл мэндийн байгууллага бие даан ашиглах эрхтэй болж байгаа. Мөн эрүүл мэндийн байгууллага аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийн, амралтын өдрөөр урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оношилгоо эмчилгээг төлбөртэй хийх эрхтэй болсон. Үүнээс олсон орлогоо өөрсдөдөө зарцуулж болно. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага нормоос давсан орлогоо мөн дотооддоо ашиглаж болно. Тиймээс тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх боломж олгож байгаа. Одоогоор бидэнд ийм л боломж бий.

Ж.Болор