Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн 5, 10 сард зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” уриан дор өнөөдрөөс эхэллээ.
Уг 10 хоногийн үеэр дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программыг нэвтрүүлэх юм. Ингэснээр хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгах үр дүнтэй арга хэмжээ болох юм. Түүнчлэн бүртгэлийн санг ашиглан эх, хүүхэд бүрт харьяаллын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
Энэ хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.
“Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаар нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5 хувь нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байсан бол 27.3 хувь нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг, 13.7 хувь нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6 хувь нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ. Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.
Иймээс тус сургалтаар дархлаажуулалтын сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан дархлаажуулалтын талаарх сөрөг мэдээлэл, цуу ярианд тандалт хийх, хүн амын дунд гарч буй эргэлзээ төрүүлсэн асуудал, үйл явдлыг баталгаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад үнэн бодит мэдээллийг хүргэх ур чадвар эзэмшүүлэх талаар сурган, гарын авлага гаргах юм.
Сургалтад нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд оролцов.