Монголд 1992 оноос хойш ХДХВ/ДОХ-ын 260 тохиолдол илэрсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-05-22 15:46:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрсэн байна. Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа юм.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд үүний 80 шахам хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдгийг судалгаагаар нотолжээ.

Манай улсад анх 1992 онд бүртгэгдэж байсан ДОХ-ын халдвараар нийт 35 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа юм.
Д.Өлзий
Связанные новости