УГТЭ-ийн “Мэдрэлийн төв”-өөс Ү конференцийг амжилттай зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-05-22 17:34:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын 3 дугаар төв эмнэлгийн “Мэдрэлийн Төв”-өөс “Тархины эдийн цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдвээр үндэсний V конференцийг энэ сарын 19-20-нд амжилттай зохион байгуулав.

Үндэсний хэмжээний V конференци, сургалт, семинарт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, УГТЭ-ийн удирдлагууд, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд проф. А.Товуудорж тэргүүтэй улсын болон хувийн хэвшлийн 64 эмнэлгийн 186 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Мөн ОХУ-ын Санктпетербург хотын А.Л.Поленовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын институтийн нейрохирург профессор А.Е.Петров, АНУ-ын Монтефорийн мэдрэлийн мэс заслын төвийн нейрохирург проф. Reza Yassari, David Gordon нар илтгэл хэлэлцүүлж, нээлттэй болон судсан доторх мэс засал эмчилгээг тус эмнэлгийн эмч нартай хамтран хийж, мэдлэг, туршлагаа хуваалцав.

Сургалт, семинарын сүүлийн өдөр “Мастер сургалт” зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Буриадын Семашкогийн нэрэмжит төв эмнэлгийн нейрохирург В.П.Хунданов, нейрорадиолог А.Ю.Цеденова нар оролцож харилцан туршлага судалжээ.

Д.Өлзий
Связанные новости