Мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг ашиглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын программ хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад зориулан тусгай программ хангамж суулгасан 30 таблетийг дагалдах хэрэгслийн хамт ЭМХТ-д хандивлалаа.
Эдгээр таблет нь шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өгөх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ дуу, дүрсний өндөр нарийвчлал бүхий мэдээллийг дамжуулах, шалгалт, сургалтад ашиглах чадамжтай юм.
Таблетыг Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтад ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг байна. Төхөөрөмж дээр суурилуулсан программ хангамжаар зүрхний цохилт, уушгины чимээ болон ЭХО, MRI зэрэг зураг, дүрсийг оруулах, өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээл оруулан ашиглах өргөн боломжтой юм. Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтдаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг авдаг юм байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв одоогоор эдгээр төхөөрөмжийг туршилтын журмаар үйл ажиллагаандаа ашиглан цаашдаа олон улсын түвшинд хүрсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх аж.