“Сувилагчийн үнэний өчил” буюу Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран сувилагч Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолт зохион байгуулахаар боллоо.
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч тэрбээр цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэрбээр хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа юм.
Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч аж. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах түүний эмчилгээнд зориулан энэхүү хандивын тоглолтыг энэ сарын 28-нд “UB palace”-ын концертын их танхимд 14:00 цагт зохион байгуулах гэж байна.
Эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, эгэл түмнийхээ энхийн манаанд чин үнэнчээр зогссон эмч, сувилагч нартаа урам хайрлаж, сувилагч Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолтод урлаг соёлын алдартнууд оролцохоор болжээ. Хандивын тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сувилагч Ж.Уранчимэгт амьдрал хайрлах сэтгэлийн хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгахын элэг нэгт Монголчууддаа уриалж байна.
Хандивын данс: Хаан банк 5046159766, Төрийн банк 140000198401. Дэлгэрэнгүй мэдээллийг 99523405 дугаараас лавлах боломжтой.

Ж.Болор