Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ, ШУА хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газар нь 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн цогц бодлого-2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Уг баримт бичигт салбарын хөгжлийн зорилтыг хангах зарчимд өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин урамшуулахаар тусгасан.
Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны төлөвлөгөөнд эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй тогтолцоо бий болгох гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуульд заасны дагуу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь нөхцөл байдлын дүн шинжилгээ, нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа нотолгоонд суурилсан мэдээлэл, судалгаануудыг үндэслэл болгох юм.
Өнөөдөр дэлхий нийтээрээ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын нэг болох “Блокчейн технологи”, “Биг дата”, “3D технологийн үйлдвэрлэл” зэрэг мэдээллийн болон дижитал технологийг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх гарц үйлдэлд ихээхэн ач холбогдол өгөх болжээ.
Ялангуяа хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, орчны өөрчлөлтөөс шалтгаалсан хүн эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухал юм.
Тухайлбал, олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн ажиллах шаардлага бий болж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа олон улсын болон захиалгат төслүүдийн үр дүн нь тус салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хэтийн төлвөө тодорхойлох нь учир дутагдалтай байгаа юм.
Иймд салбарын бодлогын баримт бичгүүдийг нотолгоонд суурилсан нөхцлөөр хангах ёстой. Мөн олон төсөл хөтөлбөрийн үр дүнг тэргүүлэх чиглэл болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн нотолгоо болгож уялдуулах шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарын олон улсын болон захиалгат төслүүдийн үр дүн, эдийн засгийн өгөөжийг нотолгоо болгох, уялдаа холбоог судлуулах, судалгаанд үндэслэж салбарын эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхой болгоход хоёр тал хамтран ажиллах юм.

Д.Өлзий