Сувилагч Ж.Уранчимэгийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлөхөөр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорт хавдраар өвчилсөн сувилагч Ж.Уранчимэгийн Энэтхэг улсад эмчлүүлэх зардлыг 50 хувь хөнгөлөхөөр болов.
Гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүртэй тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолт өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимд боллоо.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ.
ЭМЯ-наас санаачлан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан уг тоглолтыг урлаг соёлынхноос гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, сувилагч Ж.Уранчимэгийн эмчлүүлэх гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэгт эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, туслахыг хүссэн захидал бичсэн. Үүний хариуд тус группээс сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүлжээ. Хандивын тоглолтын үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар энэхүү мэдээг танилцуулж, эрхийн бичиг гардуулав. Мөн тус яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар эмчилгээний зардалд зориулж 5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй ЭМЯ-ны харьяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжсэн юм. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.
Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой аж.