Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгийг “Аргальхүү” эмчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аргальхүү” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулах зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-өөс “Аргальхүү төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд СЭМҮТ-ийн хамт олноос уг төслийг албан ёсоор эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлснээр ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор уг төслийг “Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье” уриатайгаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс урт хугацаагаар СЭМҮТ-өөс албан ёсоор эхлүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолддог эмгэгүүдээр цуврал комик гаргахаар төлөвлөжээ. Энэ төслийн эхний танилцуулга болох “Аутизм гэж юу вэ?” комикоо олон нийтийн хүртээл болгоход бэлэн болжээ. Цаашдаа “Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг”, “Цахим донтолт”, “Булчин татгавагнах эмгэг”, “Айдсын эмгэг”, “Сэтгэл гутрал”, “Оюуны хомсдол” зэрэг эмгэгийн талаар “Аргальхүү” хэмээх баатар тайлбарлан таниулах юм байна.
“Аргальхүү төсөл”-ийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахын тулд энэ сарын 31-нд “Аргальхүү өдөрлөг”-ийг төслийн багийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Тус өдөрлөгөөр “Аутизм гэж юу вэ?” комик цувралыг эхний 200 хүүхдэд үнэгүй тараана. Мөн өдөрлөгт ирсэн эхний 300 хүүхэд бүр бэлэгтэй бол “Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучид энэ өдөр ая дуугаараа бэлэг барина. Өдөрлөгийн үеэр олон хөгжөөнт тоглоом зохион байгуулж шагнал гардуулахаас гадна “Face-Art” буюу хүүхдүүд хүссэн зургаа нүүрэн дээрээ зуруулах үйл ажиллагаа явуулна. Мөн “Флаш моб” үзүүлбэр зохион байгуулах бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, үнэгүй зөвлөгөө зэрэг олон арга хэмжээ болох аж.
“Аргальхүү” баатарт тохиолдох олон адал явдлуудыг уншигч хүүхдүүд, эцэг эхчүүд, иргэдэд хүргэхэд хамтын оролцоо нэн чухал. Иймд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө халуун зүрх нь цохилдог иргэн бүрийг энэ төслийг дэмжин хамтран ажиллахыг төслийн багийнхан уриалж байв.
Дашрамд сонирхуулахад, Өнөөдөр дэлхийн бүх хүүхдийн 20 хувь нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа байна. Манай улсын хувьд СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн статистик үзүүлэлтээс харахад жил ирэх тусам хандалтын тоо ихсэж байна. Жишээ нь: “Цахим донтолт”-ын улмаас тус клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. 2018 оны эхний 5 сарын байдлаар Аутизм эмгэгтэй гэж оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогдсон байна.

СЭМҮТ-ийн мэргэжилтэй Т.Мандхайтай уулзаж, “Цахим донтолт” гэх асуудал хурцаар тавигдах болсон талаар сонирхов.
Тэрбээр: "Сүүлийн үед цахим хэрэглээнээс үүдэлтэй хүүхэд өсвөр насныхны дунд “Цахим донтолт”-ын эмгэгийн асуудлаар СЭМҮТ-д хандсан байдлыг статистик үзүүлэлт сүүлийн 5 жилд жил бүр нэмэгдсэн байгаа. Цахим тоглоомоор тоглож эмгэгтэй болсон хүүхэд 3 дахин нэмэгдээд байна. Мөн амбулаториор эмчлүүлэгч хүүхдийн тоо ч өссөн. Үүнээс гадна манай төвд хандаагүй хичнээн хүүхэд байгааг мэдэх аргагүй. Аав, ээж нар хүүхэддээ анхаарал, халамж тавьдаггүйгээс болж цахим тоглоомоор донтон эмгэгтэй болж байна. Мөн зурагт их үзсэнээр эмгэгтэй болох нь ч бий. Гар утас байна. Ялангуяа 5-8 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн “Цахим донтолт”-ын эмгэгтэй болж байна. Тухайн хүүхэд олон цагаар хяналтаас гадуур байх, худлаа ярьж мөнгө нэхэх, тоглоомыг нь хориглоход уурлаж уцаарлах, хичээл, сурлагандаа муудах, мөн олон цаг хооллохгүй байснаас хоол тэжээлийн дутагдал, тураалтай болох, нийгмийн харилцаанд идэвхгүй болох зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Үүнийг хамгийн түрүүнд эцэг эх, багш нар нь анзаардаг. Иймд хүүхэддээ анхаарал хяналт тавьж байж л урьдчилан сэргийлж чадна. Улмаар даруй манай төвд хандах хэрэгтэй. Нэн тэргүүнд хүүхдийн буруу зан үйлийг нь өөрчилж байж үр дүн гардаг. Хэдий бага наснаас хэрэглэж эхэлнэ, тухайн хүүхдийн цахим дондолтын эмгэг нь илүү гүнзгийрдэг " хэмээн ярьсан юм.

Д.Өлзий