Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаагаар нийт хүүхдийн 8.9 хувь нь сэтгэцийн эмгэгтэй гэж гарчээ. Энэ талаар Монголын Анагаах ухааны академи, СЭМҮТ-өөс санаачлан зохион байгуулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийн үеэр танилцуулав.
Сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүн бүрт тохиолддог энгийн юм шиг хэрнээ зөвөөр шийдэж, стресс бухимдлаа зөв тайлж сурахгүй бол гэр бүл салалт, гэр бүлийн хэрүүл маргаан салахгүй, ойлголцохгүй байх, ганцаардах, нийгмийн болон ажлын бүтээмж буурах, элдэв буруу зуршилд автах, архидан согтуурах, ажил сургуулиа хаях, сурч боловсрох чадвар нь буурах зэргээр маш их хор хохирол учруулдаг. Бид бие махбодийн ямар нэг зовиур илрэх, өвчин тусвал заавал эмчид үзүүлдэг. Харин сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал болох стресс, бухимдалтай байх, хүчирхийлэл, дарамтанд орох үедээ найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд шийддэг бөгөөд ихэнхдээ орхигдуулдаг. Эсвэл дотроо хадгалж явсаар байгаад хардалт, үзэн ядалт тээж, гуниж гутарч, сэтгэлийн гүн дарамтанд орсноор архидан согтуурах, агсам согтуу тавих, гэр бүлийн болон бусад хүчирхийлэл үйлдэж, амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг байна. Харин манай улсад сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст үйлчилдэг эрүүл мэндийн тогтолцоо бүрдээгүй учир ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

СЭМҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл ярихдаа, “Сэтгэцийн эрүүл мэндийн зөв зан үйлийг төлөвшүүлэхэд өсвөр насныханд тавих анхаарал халамжийг ихэсгэх, тэднийг сонсох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд олон нийтийн анхаарал, оролцоог хандуулах шаардлагатай байна. Дэлхий дахинд таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал эмгэгтэй гэж үздэг. Тухайлбал, 40 хүүхэдтэй ангийн анхаарал татсан 4 хүүхэдтэй эцэг, эх, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хамтарч ажиллавал сэтгэцийн тулгамдсан асуудал болох сэтгэцийн эмгэг, донтолт, архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ буурна. Тиймээс сургуулийн орчинд тухайн хүүхдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь чухал. Донтох эмгэгийг бодис болон үйл явдалд донтох гэж ангилдаг. Сүүлийн жилүүдэд өсвөр насны эрэгтэй хүүхдүүд дэлгэцэнд донтох өвчнөөр нэлээд өвчлөх болсон. Харин бусад бодист донтох нь харьцангуй гайгүй байдаг. Өнөөдөр хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. Тиймээс БСШУСЯ, ЭМЯ хамтран 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсролын хичээлийг оруулахаар болсон” гэв.
Техник технологийн дэвшил хурдацтай шинэчлэгдэн өөрчлөгдөж буй өнөө үед технологийн дэвшлийн давуу талуудыг олон нийт хүртэж, сэтгэц, зан төлөвийн төлөвшилт төдийлөн бэхжээгүй өсвөр үеийхэнд зарим талаар сөрөг талыг бий болгож байна. Өсвөр үеийнхэн болоод залуусын сургууль, хичээлээс гадуурх чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал хяналтгүй, компьютер цахим тоглоомын газрууд болжээ. Манай улсад өсвөр үеийнхний цахим тоглоом буюу дэлгэцийн донтолт өвчний шалтгаан үр дагаврыг судалсан судалгааны нотолгоо хомс байгаа аж.
“СЭМҮТ-д 30 ортой клиник ажилладаг. Түүний 80 хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн хүрээний тэр дундаа цахим донтолттой хүүхдүүд хэвтдэг. Жил ирэх тутам 2013 оноос өссөөр 2017 онд 195 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн” хэмээн тус төвийн докторант В.Баярмаа хэллээ.
АШУҮИС-ийн багш Р.Энхтүвшин “Сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг эмчлэх боломжтой. Гэхдээ зөвхөн эмч нар биш эргэн тойрны бүх хүн хамтарч ярилцаж байж эмчилнэ” гэв.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр