Баяр наадмын өдрүүдэд 337 хүүхэд мэндэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-15-ны байдлаар Улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь насанд хүрэгчдийн, 17 хувь хүүхдийн дуудлага эзэлсэн байна.
Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.
Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчийн 52 тохиолдол, 0-5 хүртэлх насны хүүхдийн 7 эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд 2 тохиолдол гарсан байна.
Нийтийг хамарсан ноцтой тохиолдол /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт 4 тохиолдол энэ сарын 11-ний өдөр/ Орхон аймагт хоёр, Дорноговь, Өвөрхангай аймагт тус бүр нэг бүртгэгдсэн, энэ сарын 12-15-ны хооронд дахин бүртгэгдээгүй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Ж.Болор