“Өнгөт өдөр” өдөрлөг арт терапи хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн зөвлөл /МУЗ/-өөс санаачлан Монгол Эм Импэкс Концерн болон Капитал банкны дэмжлэгтэй "Өнгөт өдөр" урлагаар анагаах сургалт өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д боллоо.
Өдөрлөгт тус төвөөр хэвтэн эмчлүүлэгчид болон үйлчлүүлэгч, эмч ажилчид8 сэтгэл зүйч зэрэг 50 гаруй хүн оролцов.
2014 онд МУЗ нь АНУ-ын Хоспитал арт сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжихэд чиглэсэн олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу урлагаар анагаахуй эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэх зорилготой “Өнгөт өдөр” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд тус эмнэлгийн 40 эмчлүүлэгч, эмнэлгийн ажилтныг урлагаар анагаахуй сургалтад хамруулан, 4 хамтын уран бүтээл туурвижээ. Энэхүү зургийг өдөрт дунджаар тус эмнэлэгт үйлчлүүлж буй 400 хүн үзэж сонирхдог байна.
Төрөл бүрийн урлагийн илэрхийлэл, урлан бүтээх үйл ажиллагааг сэтгэлзүйн эмчилгээ, дэмжлэг хэлбэрээр ашиглахыг урлагаар сэтгэл засал буюу арт терапи хэмээн дэлхийн улс орнууд нэрлэдэг байна. Арт терапи нь сэтгэлзүйн сөрөг илрэлүүдийг бууруулж, тэдгээрийг даван туулах чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг.

Сүүлийн жилүүдэд гаднын улс орны эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад урлагийн төрлүүдийг ашиглах болсон. Урлаг нь өвчтөнүүдэд бусдад үгээр илэрхийлэн ярьж чадахгүй өөрийн дотоод ертөнцийг ойлгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улсын хувьд арт терапи нь дөнгөж хөгжиж эхэлж буй сэтгэл заслын шинэ төрөл бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл, бакалавр, магистрын хэмжээнд судалгааны ажил хийгдээгүй аж. Тиймээс “Сэтгэл засал судлалын үндэсний төв” ТББ-ын арт терапист, зураач, сэтгэл зүйч Б.Нарантулга, СЭМҮТ-ийн Өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай нарын удирдсан судалгааны баг оролцогчдоос төслийн өмнө болон сүүлд “Арт терапи Монгол хүний сэтгэлзүйд” сэдвээр бичил судалгаа явуулах юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жил цар хүрээгээ илүү өргөжүүлэн улсын гурван эмнэлэгт нийт 15 ханын уран зургийг хандивлах аж.
Эмгүй эмчилгээ буюу Арт терапи хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй энэхүү өдөрлөгийг энэ сарын 16-нд Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нийт 100 эмнэлгийн эмчлүүлэгсэд болон зураач, сэтгэл зүйч Арт терапист нарын хамтаар зохион байгуулсан билээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр