Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар Д.Чулуунбаатарыг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн ерөнхий захирлаар Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ.
Тэрбээр тус эмнэлгийн Эмнэлзүйн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай эрүүл мэндийн салбарын менежер юм. Тэрбээр эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорх асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд:
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM , Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх /хоёр зуун арван хоёр сая/
-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх
-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин
-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85 сая төгрөг зэргийг шийдвэрлэхээр болсон байна.
Эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон яамны бусад удирдлагууд, хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад идэвхийлэн зүтгэж байгаад нь УНТЭ-ийн хамт олон талархаж буйгаа илэрхийлсэн юм.