Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт Алсын зайнаас оношлох төв нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн Тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ өнөөдөр Телемидициний төв буюу Алсын зайн оношилгооны төвийн нээлтээ хийлээ.
Тус эмнэлэг болон БНСУ-ын Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төвийг байгуулжээ.
Энэхүү төв нээгдсэнээр эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй үйлчлүүлэгчийг төвөөр дамжуулан БНСУ-д эмчлүүлэх, тус улсад эмчлүүлэх хүсэлтэй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мөн үйлчлүүлэгчийг эмчилгээний дараах хяналт, мэдээлэл үйлчилгээгээр хангах боломжтой болж байна. Тус төвийг байгуулахад БНСУ-ын Бусан хотын захиргаа, Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгээс 50 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ.
ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр нээлтийн үеэр хэлэхдээ, “Телемидициний төвийг байгуулахын тулд жил гаруй хугацаанд бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Энэ төвийг нээснээр БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, тэр дундаа Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, хамтарсан сургалт явуулах, Монгол Улсад оношилж чадахгүй байгаа өвчтөний мэдээллийг харилцан солилцох боломжтой. Энэхүү төв зөвхөн дүрсээ хараад ярилцах биш үйлчлүүлэгчийн мэдээллийг харилцан солилцож, хэлэлцүүлэг хийх боломжийг бидэнд нээж өгч байна. Мөн төрийн тусгай албан хаагчид монголын хамгийн алслагдсан хилийн бүс дээр байдаг. Тэдэнд тулгамдсан асуудал, мэдээллээ төв рүү дамжуулж эмч нараас зөвлөгөө, тусламж үйлчилгээ авах боломжтойгоороо давуу талтай. Өнөөдрийн байдлаар бид БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэгтэй холбоо тогтоож байна. Цаашид ХЗДХЯ-ны дэмжлэгтэй хил хязгаарт байгаа бүхий л бүстэй холбогдох төхөөрөмжийг суурилуулах талаар ажиллана” гэв.
БНСУ-ын Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь Казахтсаны Алматы хотод 2015 онд, Астана хотод 2016 онд телемидициний төв нээж байсан туршалгатай бөгөөд Бусан хотод эмчлүүлэх сонирхолтой гадаад үйлчлүүлэгчдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгийн профессор Со Гён Вон, “Алсын зайн оношилгооны төвөөр дамжуулан БНСУ-ын эмч мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцаж, эмч, мэргэжилтэн сургах, чадавхижуулах зэргээр монголын эмнэлгүүдийн цаашдын хөгжлийн явцад нь дэм болно. Солонгос орны хувьд эмч мэргэжилтнүүд анагаахын чиглэлээр өндөр хөгжилтэй Японд очиж суралцдаг байсан. Гадагш явж суралцахад цаг хугацаа алддаг учир телемидициний төвтэй болсноор Монголоос Солонгос руу шууд холбогдож, БНСУ-ын эмч мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцах, өвчтөний оношийг ярилцах боломжтой. Цаашид эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулахад хамтран ажиллана” гэв.
Төвийн нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Бусан хотын олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хэлтэс, Бусан хотын эдийн засгийн хөгжлийг дэмжих төв, ХЗДХЯ, ЭМЯ-ны төлөөлөл, ТТАХНЭ-ийн удирдлагууд болон тус эмнэлгийн эмч нар оролцов.
Дашрамд мэдээлэхэд, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ирэх 9 дүгээр сарын 25-нд Бусан хотын 60 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг тус эмнэлэгт байрлаж, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөх аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр