ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зураг төсөлд ус зайлуулах системийг тусгаагүй байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ сарын 10-нд болсон үерийн улмаас тус эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилгын зоорины хэсэгт ус нэвчиж, туяа эмчилгээний аппаратын суурь усанд автсан юм. Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний хоёр аппарат болон бусад тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгосон байна.

Хэдийгээр 2014 онд тус аппаратууд ирсэн ч шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байжээ. Туяа эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулах ямар ч боломжгүй байсан гэнэ. Учир нь уг төхөөрөмжийг хуучин зооринд буюу 2.5 метр өргөнтэй цацраг нэвтрүүлэхгүй бетон ханын дунд байрлуулах зориулалттай аж. Энэ дагуу хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулалтын зоорийг барьжээ.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Өргөтгөлийн барилгад хаалгануудыг хийхээр бэлтгэл ажил хийж байсан. Хаалгаар дамжин шагай шүргэм ус зоорины давхарт нэвчин 10 гаруй тонны жинтэй тоног төхөөрөмжийг барих ёстой суурь механимзм усанд автаад байна” гэв.
Тоног төхөөрөмжүүдэд ус ороогүй ч бэхэлгээ суурь нь гэмтсэн учраас ашиглах боломжгүй. Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулах шаардлагатай болж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Энэ гадны тохижилт ажлыг хийж хүлээж авахдаа шуудуу байна уу үгүй юу гэдгийг шалгаж улсын комисс шалгаж хүлээж авах ёстой байсан. Харамсалтай нь борооны ус зайлуулах суваг шуудуугүй ийм замыг хүлээж авснаас үүдэлтэйгээр нөхцөл байдал үүслээ гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэв.
Эхнээсээ барилгын зураг төслийг гаргахдаа ус зайлуулах системийг огт шийдээгүй байжээ. Харин тус эмнэлгийн өргөтгөлийг барьсан гүйцэтгэгч компани, гадна тохижилт, зам засвар хийсэн компанийнхан “Батлагдсан зураг төслийн дагуу хийсэн” гэдгээ хэлж байв.

Ж.Болор