ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Хөвсгөл аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-07-25 23:19:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др Шин Ён Су манай улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрээр ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица нарын хамт өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн удирдлагууд Бүсийн захирал Др Шин Ён Су-г хүлээн авч уулзан орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын явц байдал, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр ажлын хэсгийнхэн аймгийн Эрүүл мэндийн газрын Шуурхай удирдлагын нэгжийн нээлтэд оролцож, ЭМЯ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн төв зэрэг байгуулагуудтай цахимаар холбогдож мэдээлэл авлаа.

Мөн тэрээр энэ сарын 27-нд болох Дэлхийн хепатитын өдрийн арга хэмжээнд оролцох бөгөөд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаатай танилцан,   Монгол Улс дэлхийн хэмжээнд жишиг тогтоосон улс орон болон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Связанные новости