Наймдугаар сард эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлав.
Ирэх сард эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын шилдэг шалгаруулах, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтан, хамт олны үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хөдөлмөрийн яармаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг тус тус зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах аж.

Ж.Болор