8500 иргэнд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” ТББ-ын эмч нартай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
Тус аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад 26 эмч 14 хоногийн турш ажиллаж, 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан шатны тусламж, эмчилгээг хүргэжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” ТББ манай улсад 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ үйл ажиллагаандаа тус байгууллага хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан байдаг. Өмнө нь Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Төв зэрэг аймагт ажилласан. Ирэх жил мөн зарим аймаг, сумдад ажиллуулахаар ярилцаж байна” гэв.
“Эцэг эхчүүд шүдээ яаж угаах талаар хүүхэддээ зөвлөдөггүй нь хүүхдийн шүд өвчлөх суурь шалтгаан болдог. Хүүхдэд бичиж сурахыг заадагтай адил шүдээ яаж угаахыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие дааж угааж чаддаг болох хүртэл асран хамгаалагч нь угааж өгөх нь зүйтэй” хэмээн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” ТББ-ын эмч ярилаа.
Мөн ХБНГУ-д 0-18 насны хүүхдийн шүд, амны хөндийг эрүүл байлгах нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг байдаг бөгөөд эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг энэ насныханд тогтмол хүргэдэг. Мөн шүдний цооролтоос хамгаалах сайн чанарын түрхлэгийг 0-18 нас хүртэлх насны бүх хүүхдийн шүдэнд түрхдэг аж.

Гэрэл зургийг Н.Батбаяр