Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” тохиодог. Ийнхүү 26 дахь жилдээ болж байгаа тус долоо хоногийг энэ жил “Эхийн сүү-эрүүл амьдралын эхлэл” уриан дор зохион байгуулж байна.
Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийн нотлогдсон. Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
2018 онд дэлхийн 170 гаруй улсад энэхүү долоо хоногийг мэдээллээр хангах, баттай хэвшүүлэх, хамтран ажиллах, хүчин чармайлтыг эрчимжүүлэх зэрэг зорилтын хүрээнд тэмдэглэж байна. Дээрх зорилтын хүрээнд ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран олон нийтийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, сургалтуудаар дамжуулан эхийн сүүгээр хооллолтын талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, томоохон төрөх эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн мэргэжилтнүүдэд эхийг сүүгээр хооллолтын талаар зөвлөгөө өгөх чиглэлээр ажлын байран дахь сургалт хийх, 2017 онд батлагдсан Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогчид болон холбогдох төрийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөжээ.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Ж.Болор