Японоор аялсан гадаадын жуулчдын тоо ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-19 16:02:43

ТОКИО. /Kyodo/. Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орнууд аяллын хязгаарлалт тогтоосны улмаас Япон улсаар энэ оны хоёрдугаар сард аялсан гадаадын жуулчдын тоо 58.3 хувиар буурч, сүүлийн ес орчим жилийн хугацаанд бүртгэгдээгүй бага хэмжээнд хүрчээ.


Японоор өнгөрсөн хоёрдугаар сард 1.09 сая жуулчин аялсан нь 2011 оны дөрөвдүгээр сарын бууралтаас /62.5 хувь/ хойш хамгийн их багассан үзүүлэлт болсон байна. Тухайн оны гуравдугаар сард Японы зүүн хойд нутаг газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн юм. 

Холбоотой мэдээ