Ховд аймгийн хэмжээнд 112.5 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-26 13:01:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 136.5 мянган хээлтэгчийн 65.4 хувь буюу 113.2 мянган мал төллөжээ.

Ингээд нийт гарсан төлийн 91.9 хувь буюу 112.5 мянган төл бойжиж байна.

Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Дөргөн, Мөст, Цэцэг, Эрдэнэбүрэн суманд 78.0-96.7 хувь нь төллөсөн. Бусад суманд мал төллөлт өндөр хувьтай байгаа нь нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хэвийн сайн байсан нөлөөлжээ.

Холбоотой мэдээ