БНСУ руу өнөөдөр 3 нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-06 08:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад орнуудаас иргэдээ татан авах олон улсын нислэгийг дотооддоо тусгаарлах байрны хүрэлцээ, боломжид тулгуурлан үе шаттай хийж буй талаар ОБЕГ мэдээлж байна. Хуваарийн дагуу өнөөдөр Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд 3 нислэг үйлдэх талаар ГХЯ-наас мэдээлж байна. 

Өнгөрсөн сард олон улсын 49 нислэгээр 5879 иргэн эх орондоо ирснээс 3562 нь коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан, эсвэл КОВИД-19-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд байсан тул тусгаарлаагүй, харин бусад иргэдийг ажиглах байранд 7 хоног тусгаарлажээ. Тодруулбал, 2317 иргэнийг тусгаарлан ажиглан байранд тусгаарласан талаар УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.



Холбоотой мэдээ