Ж.Батсуурь Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-01 16:58:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь энэ сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзаж, тус аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний «Суат» компанийн үйл ажиллагаа, усны чанар, үнэ, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Засаг дарга Д.Бауыржан аймгийн нутаг дэвсгэр дэх усны чанарт судалгаа, шинжилгээ хийж, судалгааны үр дүнтэй холбогдуулан арга хэмжээ авах шаардлагатай байгааг, мөн жил бүр доор хаяж 10 ухаалаг худаг барьж ашиглалтад оруулахыг ажлын төлөвлөгөөнд оруулахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ