Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-03 14:11:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Батлан хамгаалах хууль тогтоомжийн орон нутаг дахь хэрэгжилт” сэдэвт цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 2-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулсан уг сургалтыг аймгийн Засаг даргын 2022 онд Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу явуулжээ.

Сургалтаар Батлан хамгаалах яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах, сурталчлах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн сумдын 2021 оны дүнг гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд амжилт гаргасан Өлгий, Сагсай, Улаанхус, Ногооннуур, Цэнгэл, Булган сумын ЗДТГ-ын дарга нарыг шагнаж урамшууллаа. 

Холбоотой мэдээ