Өсвөрийн жүдочид 212 багц медалийн төлөө өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-09 19:05:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Жүдо бөхийн баруун бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгийн өсвөрийн 420 гаруй тамирчин оролцож байна. Тамирчид бага, дунд, ахлах насны ангиллаар 53 жинд нийт 212 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.   

Холбоотой мэдээ