БАЯН-ӨЛГИЙ: Малын тоо өмнөх оныхоос 209,7 мянгаар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-27 16:43:37

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ оны жилий эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 сая 46 мянган мал тоолуулжээ.


Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 209,7 мянган толгойгоор буурсан үзүүлэлт аж.


Урьдчилсан дүнгээс харахад тус аймгийн иргэд 6231 толгой тэмээ, 115833 адуу, 175497 үхэр, 876737 хонь, 871766 ямаа тус тус тоолуулсан.


Цэнгэл сум хамгийн олон буюу 269,1 мянга, Ногооннуур 260 мянга, Толбо сум 186 мянга, Улаанхус сум 173 мянга, Дэлүүн 171,6 мянга, Сагсай сум 161,4 мянга, Баяннуур 157,9 мянга, Алтанцөгц 138,2 мянга, Алтай 134 мянга, Бугат 125 мянга, Булган 110,6 мянга,  Буянт 108,9 мянга, Өлгий сум хамгийн цөөн буюу 49 мянган толгой малтай байна.  


Урьдчилсан дүнгээр Ногооннуур, Өлгий сумын малын тоо өсөж, бусад сумын хувьд буурсан үзүүлэлттэй гарсан аж. 

Холбоотой мэдээ