ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-05 11:37:06

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна.


Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог.

Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Тус аймагт өнгөрсөн онд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн амиа алдсан байна.


Хөвсгөл нуурын мөс бүрэн хөлдөөгүй энэ үед зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчиж эрсдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ