ХӨВСГӨЛ: “Цодгор хүү-2024” тэмцээнд 200 хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-10 13:08:09

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд зорилготой зохион байгуулагддаг “Цодгор хүү-2024” тэмцээн эхэллээ.




Тэмцээнд 27 сургууль, цэцэрлэгийн 200 хүүхэд 4 насны ангилалд өрсөлдөж байна.


“Цодгор хүү-2024” тэмцээнийг хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон 33 дахь жилдээ аймгийн Шатрын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.




Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Улсын аваргад оролцох эрх авах  ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ