СҮХБААТАР: Цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-12 09:28:56

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явахаар замд гараад, машин нь цасанд сууж, улмаар дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүний хоёр нь хүүхэд байжээ. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдсэн, одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.

 

Осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгааг хэллээ.

 

Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх, УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ