ХӨВСГӨЛ: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-12 13:13:34

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей нь Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдрийг угтан "Тусгаар тогтнол” Монгол Улсын шинэ үндсэн хууль сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ.


Тус үзэсгэлэнд  төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч доктор профессор Б.Чимид болон үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудын зураг, ном зэргийг үзүүлжээ.


 


Хөвсгөл аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 10 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна.




“Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 32 жилийн ой тохиож байна.

 

 

Холбоотой мэдээ