ӨМНӨГОВЬ: Өмнийн говийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-16 09:33:55

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.  Дэлхийд алдартай үлэг гүрвэлийн өлгий Өмнийн шаргал говийг зорин ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

 

Цар тахлын улмаас зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг нөхөн сэргээж, жуулчдын тоог нэмэх зорилгоор орон нутгаас менежментийн төлөвлөгөө гаргаж олон арга хэмжээ зохион байгуулж байна. 


 

Өнгөрсөн онд Өмнөговь аймагт гадаадын 17 мянга, дотоодын 11,500 аялагч ирсэн бөгөөд аялагчдын дийлэнх нь Япон, БНСУ-ын жуулчин байсан гэж  БОАЖГ-аас мэдээллээ.

 


Холбоотой мэдээ