Монгол, Оросын хилийн бүсийн аргалийн тоо толгой өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-01-16 10:42:40

МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 16 /sailugem/. Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан тооллогоор Улаан номд орсон аргалийн тоо толгой 2014 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн тухай Сайлюгемийн байгалийн цогцолборт газраас мэдээллээ.


Тус байгууллага Монгол, Оросын хил дамнасан бүсэд өнгөрсөн 11 дүгээр сард нэгэн зэрэг эхлүүлсэн аргалийн тооллогын дүнг танилцуулсан байна.


Хоёр улсын хил дамнасан бүсийн аргалийн тоо толгой 6981 болсон нь 2021 оныхоос 732 толгойгоор их байна. Үүнээс Орост 2957, Монголд 4024 толгой аргаль бүртгэгджээ. Сайлюгэмийн нурууны аргалийн тоо 2019-2023 оны хооронд ихээхэн өссөн нь үр дүнтэй хамгаалсантай холбоотой аж. 


2021 онд хил дамнасан бүсийн аргалийн нийт тоо 6189 байсан бол, 2019 онд 4886, 2017 онд 4675 аргаль тоолж байв. Монголд сүүлийн хоёр жилийн хугацаанд 341 толгойгоор өсжээ.


Хоёр улсын аргалийн хамтарсан тооллогыг 2014 оноос хойш хийж байна. 

Холбоотой мэдээ