ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин 10 тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-17 15:36:47

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө хөдөө аж ахуйн салбарын  Улсын аваргуудыг  шалгаруулдаг уламжлалтай.


 Хоймор нутгаас Улсын аварга малчин 10, Улсын аварга саальчин 2, Улсын аварга тариаланч 2, Улсын аварга тариаланч хамт олон 1 тодорсон байна.


Улсын аварга малчин малчнаар Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Олдохын Батхүү, Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзолын Хүрэлбаатар, Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Балдандоржийн Гэрэлцог, Галт сумын Зүрх багийн малчин Довдонгийн Батмөнх, Тариалан сумын Баянхошуу багийн малчин Лүндэнбазарын Зоригт, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын Чойнпоролжав, Рашаант сумын Талын-Ус багийн малчин Дарьсүрэнгийн Борбаатар, Их-Уул сумын Шивээ багийн малчин Лувсангармаагийн Энхтайван, Тосонцэнгэл сумын Сүүл-Уул багийн малчин Ишгээгийн Мөнхбат, Ханх сумын Баясгалант багийн малчин Намдагийн Лхагвасүрэн нар шалгарсан байна.


Улсын аварга саальчнаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Жамбалшаравын Уртнасан,Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Даваасүрэнгийн Сувд-Эрдэнэ, Улсын аварга тариаланчаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Жанцангийн Бямбасүрэн, Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш, Улсын аварга тариаланч хамт олноор Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК тус тус шалгарчээ.

 

 

 

Холбоотой мэдээ