АРХАНГАЙ: Хайгуулын 7 тусгай зөвшөөрөл гол, булаг, нуурын хамгаалалтын бүстэй давхцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-26 09:33:59

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ой, ус, тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сан дахь мэдээллээс үзвэл, Архангай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 10, хайгуулын 7 тусгай зөвшөөрөл гол, булаг, нуурын хамгаалалтын бүстэй давхцалтай байна.

 

Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн дагуу БОАЖГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай хамтран аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлыг хийжээ.

 

Уг ажлын мэдээллийг 19 суманд танилцуулж, орон нутгийн саналыг авч нэгтгэн, хамгаалалтын бүсийн зураглалыг шинэчлэн боловсруулж, БОАЖЯ-аар хянуулан дүгнэлт гаргуулсан байна. Дүгнэлтээр ашигт малтмалын 10, хайгуулын 7 тусгай зөвшөөрөл гол, булаг, нуурын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ