АРХАНГАЙ: Хоёр ихэр хүүхэдтэй 282 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-29 11:51:28

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 95.2 мянган хүн амтай. Хүн амын 35 мянга гаруй нь 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг.


Аймгийн нийт өрхийн дотор хоёр ихэр хүүхэдтэй 282 өрх байгаа бол 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1524 өрх байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Мөн аймгийн хэмжээнд 1684 өнчин хүүхэд байгаагаас 9 хүртэлх насны 527 (31.3%), бүтэн өнчин 59 (3.5%) хүүхэд байна.  

 

Хөгжлийн бэрхшээлтэй 3784 хүнээс 1574 (41.6%) эмэгтэй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн 1665 (44%) байна.

 

Мөн ганц биеэр амьдран суудаг 2326 өндөр настан өрхөөс 1704 (73.3%) нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бол өрх толгойлсон 2141 эмэгтэйчүүдээс 187 (8.7%) нь 6 ба түүнээс дээш ам бүлийг тэжээж байна.


Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.5, хүн амын нягтрал 1 км2-д 1.7 байна.

Холбоотой мэдээ