БАЯН-ӨЛГИЙ: Ерөнхийлөгчийн зарлигаар 152 иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-10 09:57:55

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн 152 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.


Салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, улс орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 27 иргэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 101 иргэн Алтан гадас одон, 24 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна.


Иргэдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг дарга А.Камелият нар аймгийн Хөгжимт драмын театрт өчигдөр гардуулж өглөө. 

Холбоотой мэдээ