Цагаачлал, иргэншлийн өргөдлийн хураамжийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-29 14:05:58

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 29 /VOA/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас /USCIS/ цагаачлал, иргэний харьяалал авах тодорхой өргөдлүүдийн хураамжийг 2016 оноос хойш анх удаагаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээУг шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 


Хураамжийг нэмэгдүүлэх шийдвэр нь ажил эрхлэлтийн цагаачлалын визийн өргөдөл, гэр бүлийн гишүүний цагаачлалын визийн өргөдөл, АНУ-ын иргэний харьяалал авах зэрэгт хамаарна. АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу USCIS хураамжийнхаа бүтцийг хоёр жил тутамд шинэчлэх шаардлагатай байдаг. USCIS болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны явуулж буй үйл ажиллагааны 96 орчим хувь нь хураамжаас хамаардаг.


Гол өөрчлөлтүүд нь өндөр ур чадвартай гадаадын 85 мянган иргэнийг АНУ-д 3-аас доошгүй жил ажиллах боломжийг олгож буй H-1B визийн ангилалд хамаарч байна. Тус ангиллын бүртгэлийн хураамж нь 10 доллараас 215 доллар болж нэмэгдэх бөгөөд 2025 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр болно. Эдгээр хураамжийг ажил олгогч төлөх ёстой. 


АНУ-ын иргэншил авах өргөдлийн хураамжийн хувьд одоогоор 640 доллар байгаа бол цахимаар мэдүүлэг бөглөх тохиолдолд 710 доллар болж нэмэгдэнэ. Хэрэв өргөдөл гаргагч нь цахим шуудангаар өргөдлөө илгээх бол 760 доллар болно.


Америкийн иргэд болон ногоон карт эзэмшигчид I-130 маягтийг ашиглан гэр бүлийн гишүүдтэй холбоотой  хүсэлтийг гаргаж болно. Ийм өргөдлийг цаасан хэлбэрээр бөглөхөд 675 доллар, цахимаар мэдүүлэхэд 625 доллар төлөхөөр болжээ.


Ногоон карт хэмээн нэрлэгддэг байнгын оршин суух статусыг авахад ашигладаг I-485 маягтыг бөглөсөн өргөдөл гаргагчид 1225-1440 доллар төлнө. Өмнө нь үнэ төлбөргүй байсан бол одоо тус бүр 260 ба 630 долларын хураамжтай болно.


USCIS мөн түр болон байнгын ажилчдын өргөдлийг боловсруулахын тулд орогнол олгох хөтөлбөрийн 600 долларын шинэ хураамжийг нэвтрүүлэхээр болжээ. Ажил олгогч уг хураамжийг төлнө.

 


Холбоотой мэдээ