Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-04 05:37:25

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 2024 оны гуравдугаар сарын 4-10-нд болох үйл явдлын тойм.

 

Улаанбаатарт:

3 дугаар сарын 4-нд: Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах сэдвээр НҮБ-ын төлөөлөгч нар оролцсон олон улсын бага хурал АТГ-т эхэлнэ.

3 дугаар сарын 4-5-нд: “Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган Соёлын төв өргөөнд болно.

3 дугаар сарын 5-нд: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.


3 дугаар сарын 5-нд: “Ой 9+” ойн салбарын үндэсний чуулган болно.

3 дугаар сарын 5-нд: МҮХАҮТ-д Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн худалдан авах ажиллагааны журмаар захиалагч болон шалгарсан оролцогчийн хооронд байгуулах гэрээний талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

3 дугаар сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 6-нд: "Үндэсний сэтгүүл зүй-111" жилийн баярын хурал Монголын Хүүхдийн ордонд болно.

3 дугаар сарын 7-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" үйл ажиллагаа, уулзалт болно.

3 дугаар сарын 8-нд: Хурд хамтлагийн эмэгтэйчүүдийн баярт зориулан жил бүр уламжлал болгон тоглодог "Бүсгүй" тоглолт UG palace-т болно.

3 дугаар сарын 9,10-нд: Монголд зочлох жилийн хүрээнд Бүргэдийн баярыг Чингис хааны хүрээ цогцолборт 18 дахь жилдээ зохион байгуулна.

3 дугаар сарын 10-нд: МУАЖ, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин Гала тоглолтоо УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

 

“Музейн нээлттэй өдрүүд” үргэлжилнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт: Музейн үнэт цуглуулгаас” үзэсгэлэн үргэлжилж байна.

 “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна.

 Улаанбаатар театрын тайзнаа "Клеопатра" сонгодог драмын жүжиг үзэгчдийн хүртээл болж байна. 

 "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг МҮЭСТО-ны тайзнаа үргэлжилж байна.

 

 Орон нутагт:

 3 дугаар сарын 5, 6-нд: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан гэдэг газар "Цааны баяр-2024" соёлын наадам болно.

3 дугаар сарын 5-нд: Дундговь аймагт Үндэсний аудитын газар, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас “Төрийн аудит-Иргэдийн амьдралд” хэлэлцүүлэг зохион байгуулна.

3 дугаар сарын 9, 10-нд: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнууран дээр Өвлийн загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.


Холбоотой мэдээ