Ажил эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн таатай орноор Исланд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-07 15:26:04

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 7 /Economist/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Британийн Economist сэтгүүл "glass-ceiling index"-ээ танилцууллаа.


Тус сэтгүүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 29 гишүүн орныг ажиллах хүчний оролцоо, хүйстэй холбоотой цалингийн зөрүү зэрэг 10 үзүүлэлтээр жагсаасан байна. 


Энэхүү жагсаалтыг удирдах албан тушаалуудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд хашдаг Исланд улс тэргүүлсэн бол тус улсын араас Швед, Норвег, Финланд улсууд бичигдсэнээр Скандинавын орнууд эхний дөрвөн байрыг эзэлжээ.


Харин Япон, Турк, Өмнөд Солонгос улсууд жагсаалтын сүүлийг мушгиж, 27, 28, 29 дүгээрт тус тус бичигдсэн байна. Эдгээр гурван оронд эмэгтэйчүүд ажил эрхлэхтэй холбоотой томоохон саад тотгоруудтай тулгарсан хэвээр байгааг сэтгүүлд онцолжээ. 

Холбоотой мэдээ