Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-03-09 10:59:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цаг агаар тогтуун байна.


2024 оны 3 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.


Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +4...-1 градус, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ