Нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-15 12:29:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр, улсын хэмжээнд 2024 оны эхний хоёр сарын байдлаар 3.5 сая мал хорогджээ. Том малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеийнхээс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  • Хонь 1.7 сая,
  • Ямаа 1.3 сая,
  • Үхэр 332 мянга,
  • Адуу 183.5 мянга,
  • Тэмээ 1.8 мянган толгойгоор хорогджээ.

Нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна. 

Холбоотой мэдээ