ӨВӨРХАНГАЙ: Монгол цэргийн өдөрт зориулсан үйл ажиллагаанаас...

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2024-03-19 06:37:18

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн, аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит төрийн захиргаа, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Цэрэгжилтийн буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, “Нээлттэй хаалганы өдөр, зэвсэг техникийн үзэсгэлэн гаргалаа.