Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн жагсаалтаас В.Рамасвамиг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-19 11:07:14

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бизнес эрхлэгч Вивек Рамасвамиг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн хүмүүсийн жагсаалтаас хасжээ. Тэрбээр гаргасан шийдвэрийнхээ талаар В.Рамасвамид биечлэн мэдэгдсэн байна.


Д.Трамп В.Рамасвамиг Дотоодын аюулгүй байдлын сайдын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж. В.Рамасвами цагаач гэр бүлээс гаралтай учраас хууль бус цагаачидтай тэмцэх хатуу арга хэмжээний талаарх "шүүмжлэлийг зөөллөх боломжтой" тул АНУ-ын Ерөнхийлөгч асан түүнийг энэ албан тушаалд хамгийн тохиромжтой нэр дэвшигч гэж үзэж байна.


Д.Трамп, Жо Байден нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хангалттай тооны төлөөлөгчдийн саналыг намуудаасаа тус тус авч, дөрвөн жилийн өмнөхтэй адил төрийн тэргүүний албан тушаалд сонгогдохын төлөө дахин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа билээ. 


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.

Холбоотой мэдээ