171086 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-20 10:45:27

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд нийт 171086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.


Үүнээс гуравдугаар сарын 17-ны байдлаар анхны үзлэгээр 7012 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна. Эдгээрээс 26 хувь нь гэрэл, 25 хувь нь утаа, 18 хувь нь өнгө үзэмжээр тэнцэхгүй дүн авсан аж. Түүнчлэн 16 хувь тоормосны ажиллагаа муу, 12 хувь нь жолооны механизм шаардлага хангаагүй, 3.0 хувь нь дуу чимээтэй гэсэн үзүүлэлт гарчээ.


Энэ бол хангалтгүй үзүүлэлт учраас иргэн, тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагыг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа. 

Холбоотой мэдээ